Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.15-21/  нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын  94 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 3 хүн нас барж, 4 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 35 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Brand Slider